О.Батхүү: Шүүх дээр яваа маргаанд банкууд 1%-ийн шимтгэл ямар учраас авч байгаагаа нотолж, гарсан зардлаа танилцуулж чаддаггүй


Банкны зээл судалсны шимтгэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл хийлээ. Банкны зээл судалсны шимтгэлийн талаар хуульч О.Батхүү “Банкууд зээл олгохдоо авч байгаа шимтгэл. Тэр дундаа ипотекийн зээл олгохдоо авч байгаа нэг хувийн шимтгэл нь хууль бус гэх асуудлыг гаргаж тавьсан. Монголбанканд албан бичиг өгөхөд "бид судалж байна, эргээд хариу хэлье" гэсэн. Гэхдээ өнөөдрийг болтол ямар ч хариу алга. Үүний дараагаар ШӨХТГ мөн адил хүсэлт гаргаж, шалгалт оруулж, банк тус бүрд 20 сая төгрөгийн акт тавьсан. Гэтэл банкууд нийлээд ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Энэ маргаан дээр өмгөөлөгч н.Ялалт бид хоёр ШӨХТГ-ыг төлөөлж оролцохоор болсон. Хэрэг нь шүүхийн шатанд явж байна. Банкууд зээл судалсны  нэг хувийг шимтгэл авах нь яагаад хууль бус вэ гэвэл, 1995 оноос хойш банкууд нэг хувийн шимтгэлийг авсаар ирсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийг шинэчлэн баталсан. 2021 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн хуулиар банкууд шимтгэл авч болно. Гэхдээ үндэслэл бүхий байна гэх заалт орж ирсэн. Гэтэл шүүх дээр явж байгаа маргаан дээр банкууд ямар учраас нэг хувийн шимтгэл авч байгаагаа нотолж, гарсан зардлаа шүүхэд танилцуулж чаддаггүй. Ийм учраас гурван шатны шүүхээс шийдвэр гараад тухайн гомдол гаргасан этгээдэд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох шийдвэр гараад явж байгаа.Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 108,000 иргэн орон сууцны зээлтэй. Гэтэл банкууд зөвхөн шүүхээр явсан цөөн хэдэн хүнд мөнгийг нь өгөөд үлдсэн хүмүүст нь мөнгө өгөхөөс татгалзсан. Энэ нь хууль зөрчиж байна. Мөн банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь Монголбанканд бий. Энэ эрхээ Монголбанк хэрэгжүүлэхгүй байгаа тул миний бие Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд зааснаар Монголбанк, арилжааны банкууд болон зээл авсан иргэдийн төлөөллийг нээлттэй сонсголд орж, УИХ-ын түвшинд энэ асуудлыг ярих хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржхандад гардуулж өгч байна" хэмээв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? 2024/03/29
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2024/03/29
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ 2024/03/29
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… 2024/03/29
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… 2024/03/29
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ 2024/03/29
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… 2024/03/29
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … 2024/03/29
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … 2024/03/29
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… 2024/03/29
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ 2024/03/29
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 2024/03/29
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28
Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАЛ ЭРГЭН НИЙЛЛЭЭ 2024/03/28
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ НОМТЫН АМ РУУ НҮҮЛГЭХ АЖЛЫГ Б.ДЭЛГЭРСАЙХАН СУДЛА… 2024/03/28
МАЛДАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/03/28
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛД ӨРТСӨН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙ… 2024/03/28