Монгол улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдэв


Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Global байгууллага 2023 оны жагсаалтаа өчигдөр танилцуулжээ. Жагсаалтыг гаргахдаа IATA (International Air Transport Associaton) байгууллагын тоо баримтыг ашигладаг ба НҮБ-ын гишүүн 193 улсаас гадна Тайвань, Макао, Хонконг, Косово, Палестин, Ватикан гэсэн зургаан бүс нутаг, нийт 199 чиглэлийн хэдэд визгүй зорчих боломжтойгоор нь үнэлдэг. Энэ оны жагсаалтыг 193 чиглэлд визгүй зорчих эрхтэй Япон улсын паспорт тэргүүлжээ. Дараа нь тус бүр 192 чиглэлд визгүй аялдаг Сингапур, Өмнөд Солонгосын паспорт жагссан байна. Араас нь 190 улс, бүс нутагт визгүй зорчдог Герман, Испани, 189-тэй Финланд, Италийн паспортууд удаалсан байна. Тавдугаар байрыг Австри, Дани, Нидерланд, Шведийн паспортууд хувааж эзэлсэн бол зургаа дугаарт Франц, Ирланд, Португал, Их Британи жагсжээ. Харин дэлхийн 27 улс, бүс нутагт визгүй зорчих эрхтэй Афганистаны паспорт жагсаалтын сүүлийг энэ жил дахин мушгисан байна. Монгол улсын гадаад паспортын хувьд 62 чиглэлд визгүй, 165 чиглэлд визтэй зорчдог үзүүлэлтээр чансаагаараа 82 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол улсын паспортын чансаа 2021 онд 87, 2022 онд 85 дугаарт эрэмбэлэгдэж байсантайгаа харьцуулахад өссөн байна. Гэхдээ 2006 онд 72 дугаарт жагсаж байсантайгаа харьцуулахад буурчээ. Эх сурвалж: Henley Global 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА 2025/01/29
С.БЯМБАЦОГТ: МИНИЙ БИЕ МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ 2025/01/28
"АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ИРЭХ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ 2025/01/28
“КРОВН” УНАЖ ЯВСАН 20-21 НАСНЫ ЗАЛУУС ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТӨМӨР ТУЛГУУР БАГА… 2025/01/28
ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЛХАГВА ГАРИГТ АЛБАН ЁСООР ЁКОЗҮНА ЦОЛОО ХҮРТЭНЭ 2025/01/28
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ҮҮЛЭРХЭГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГА… 2025/01/28
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН НАРЫН ГАДААД УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНЭЭ… 2025/01/24
ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНКТАЙ ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙ… 2025/01/23
Н.АЛТАНХУЯГ, Н.БАТБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭ… 4 цагийн өмнө
НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 9 цагийн өмнө
ШҮҮХЭЭС 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН П.БАТЧУЛУУНЫГ ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГ… 10 цагийн өмнө