Тус тэмцээн гурван өдрийн турш 18 тоглолт хийсний дараа дуусах бөгөөд тоглолтууд нь 17:30 цагаас
PUBG MOBILE South Asia Esports хуудсаар шууд дамжуулагдана. Монгол Улсаас IHCESPORTS, STALWARTESPORTS баг уг тэмцээнд оролцохоор Индонез улсыг зорьсон юм.
Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн 6 сая ам.долларын шагналын сантай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас хэсгийн тоглолтууд явагдсаны эцэст шийдвэрлэх тоглолтууд эхэлж байна.
Манай улсын STALWARTESPORTS баг дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол IHCESPORTS баг 34 дүгээрт жагсаж байна.
Эх сурвалж:
esportsgen.com