​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХЗДХЯ-НД ХҮРГҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2025/03/12

“Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой. Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна.

Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05