ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, 8 ЖУРАМД ХЭСЭГЧЛЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Э.ТУНГАЛАГ
2025/02/18


“Зөвшөөрлийн зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр (2025.02.18) болж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлав. Мөн тус зөвлөлийн тогтоол хэрэгжихгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа салбаруудад ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн шинжээч ажиллуулахаар тогтов.

????Тодруулбал уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт ажлын хэсэг байгуулах, банк санхүү, гаалийн салбарт мэргэжлийн шинжээч томилж, ажиллуулахаар боллоо.

????Өнөөдрийн байдлаар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлж, зургаан яам, зохицуулах хорооны 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журамд хэсэгчлэн өөрчлөлт оруулав.

????Жишээлбэл Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь https://fb.watch/xQ3nJ0_kQO/ “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцалсан. Ингэснээр тусгай зөвшөөрлийн 11 зүйл 116 заалт 3 зүйл 10 заалт болж буурав. Мөн Төсөлд тусгай зөвшөөрөл олгож, инженерүүд нэгэн зэрэг хэд хэдэн төсөл дээр ажиллах боломжтой болно. Зөвшөөрлийн шат дамжлага 128-аас 88, зөвшөөрөл олголтын хугацаа 200 хоногоос 22 хоногт шууд цахимаар авах боломжийг бүрдүүллээ.

????Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж, хууль давсан акт, журмуудаа хүчингүй болгов. https://fb.watch/xQ3DawGRU5/ Үр дүнд нь зөвшөөрөл олголтын хугацаа 48 өдөрт олгодог байсныг зогсоож 22 өдөрт олгож эхлэв. Мөн шат дамжлага нь 133-аас 65 болж, олон төрлийн бичиг баримт шаарддаг хүнд суртлыг буурууллаа.

????Ингэснээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, хүний хандлагаас үл хамаарсан шийдвэр гаргалтыг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлах, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж байна.

    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05