З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ШИЙДЛЭЭ ТАНИЛЦУУЛМААР БАЙНА

Д.УЛСБАЯР
2025/02/26

НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хурлаар угаарын хийн мэдрэгчийг худалдан авах, нийлүүлэх асуудлыг хэлэлцлээ.

ЭНЭ ҮЕЭР НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ З.ТӨМӨРТӨМӨӨ:

-Утааны асуудлыг улстөржүүлж ярьмааргүй байна. Утааны сонсголыг үзсэн. Сонсголоор хэдэн инженер, Тавантолгойн түлшийн ажилчдыг суулгачихаад та нар Монголыг хорлох даалгавар хэнээс авсан бэ гэж асууж байсан. Үйлдвэрийн хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийг үгүйсгэж бас болохгүй.  2018 оны 62 дугаар тогтоол бол муу тогтоол байгаагүй. 2019, 2020, 2021 онуудад “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Эрчим хүчний яам, Байгаль орчны яамтайгаа хамтарч маш хариуцлагатай ажилласан. Иргэдийн бүх үйлчилгээг төрөөс хийж өгсөн. Зуухыг нь сольж, янданг нь хөөлж, гал түлэхийг хүртэл зааж өгсөн. Тэгэхээр нэн тэргүүнд иргэд угаартахгүй байх нөхцлөө хангаж, өөрсдийгөө эрсдлээс хамгаалж сурмаар байна. “Тавалтолгойн түлш” ХХК-ийн шинэ захирлаас ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгааг асуумаар байна. Өнгөрснөө үгүйсгэхээсээ илүү шийдлээ хотын төлөөлөгчдөд хэлж өгөөсэй гэж хүсч байна. Утаасны асуудал дээр, төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг шиг хүний хийж бүтээснийг ярихгүй, шүүмжилсээр байгаад харамсаж байна. Хийн түлшний асуудлын хувьд бид ярьж эхэлсэн. Ярих ч ёстой. Их том үнийн дүнтэй төсөл хэрэгжээд явж байна. Одоо ямар түвшинд явж байгааг төсөл хэрэгжүүлэгчээс асууя гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05