ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМЖҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2025/02/21


????“Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

????Хуульд хотын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, Ухаалаг хот буюу хотын хөгжилд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийн ил тод байлгах тухай тусгасан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах, эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх шаардлага үүсээд буй.

????Энэ хүрээнд салбар хоорондын уялдааг хангуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргах, үүрэг чиглэл өгөх зорилгоор “Шинэ Хархорум” хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өнөөдөр (2025.02.21) төрийн ордонд хуралдлаа.

????Хурлаар “Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, тус хотод хэрэгжүүлэх байгаль экологийг сэргээж, мод тарих 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл арга хэмжээ, нисэх буудлын ТЭЗҮ, ундны усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа, төмөр замын судалгааны талаар хэлэлцлээ.

????ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Шинэ Хархорум хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн ажлын явцыг сонсож, хоттой холбоотой төсөл, арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг чиглэл болгов.

  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05