ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ПАРЛАМЕНТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛ УЛС 39 БАЙР УРАГШИЛЖ, 90-Д ЭРЭМБЭЛЭГДЭЭД БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2025/02/04

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.02.04/ болж, хуралдааныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал нээв.

????Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж өмнөх оныхоос 10 байраар ухрахад эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо гэсэн сөргөөр нөлөөлсөн юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг шинэчилсэн тогтолцоогоор явуулсны үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрсэн билээ. Энэ нь Азийн дундаж 21.2 хувиас давж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй, өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

????Мөн Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр 2024 онд Монгол Улс 39 байр урагшилж, 90-д эрэмбэлэгдээд байна гэсэн юм.

????Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарсан гэв. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох яамдын газар хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квот хангагдсан байна.

????Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Энэ хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05