Засгийн газрын дэргэдэх ёс зүйн хорооноос Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Агентлагийн дарга нарт Ёс зүйн асуудлаар сургалт зохион байгуулав.

Э.ТУНГАЛАГ
2025/01/16

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд тус зорилтын хүрээнд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр (2024-2030)”-ийг батлаад байна.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог Ерөнхий сайдын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулж, тус хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо ахлан ажиллаж байна.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Засгийн газрын Агентлагийн дарга нарт “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад оролцогчдод хандан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Б.Солонгоо төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд онцгойлон анхаарах, өөрийн эрхлэх асуудлын хүрээний төрийн болон төсвийн холбогдох байгууллагуудыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг өгөв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05