П.ЭРХЭМБУЛГАН: ХУУЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРЛЫГ НЭМГ-ААС ТОМИЛДОГ

Д.УЛСБАЯР
2025/01/15

Нийслэлийн харьяа байгууллага болох Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн удирдлага НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, удирдлагаар томилсон Х.Ариунаатай ажил хүлээлцэхгүй, байгууллагын гэрчилгээ, тамга зэрэг бичиг баримтыг өгөхөөс татгалзжээ. Тус төвийн баланст 9 объект бүртгэлтэй бөгөөд нийслэлийн Засаг дарга хуулийн дагуу арга хэмжээ авч, дутагдалтай байгаа хүүхдийн орны хүрэлцээг нэмэгдүүлэх, хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх нийслэлийн Эрүүл мэндийн газарт байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр гаргасан. Тушаалыг гаргахын өмнө 2024 оны наймдугаар сараас хойш сонсох ажиллагаа явуулсан. Учир нь тус төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Гүрбазарыг нийслэлээс болон НЭМГ-аас томилоогүй, мөн томилсон талаарх тушаал шийдвэрийг бидэнд ирүүлээгүй. Томилгооны талаар мэдээллийг авахаар удаа дараа хүсэлт явуулсан ч хариулаагүй. Нэг удаа “Манай байгууллага НЭМГ-т хамааралгүй учир шийдвэрийг дагах боломжгүй” гэсэн утгатай хариу ирүүлсэн. Тиймээс 2024 оны наймдугаар сараас аравдугаар сар хүртэл хариу мэдэгдэл шийдвэрийг хүлээсэн. Бид холбогдох хууль журмын дагуу өмнөх гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тушаалыг гаргаж, шинэ томилгоог хийнэ. Тус эмнэлэг нь нийслэлийн харьяа байгууллага учраас дур мэдэн удирдлагыг томилон чөлөөлөх эрх хуулийн хүрээнд байхгүй” гэдгийг хэллээ.

Мөн тус эмнэлэг нь нийслэлийн харьяа байгууллагаар бүртгэлтэй байдаг боловч огт тайлан мэдээ өгдөггүй, эргэх холбоогүй үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж, холбогдох санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг. Тус эмнэлгийг нийслэлийн өмчид буцаан авснаар бүх санхүүжилтийг тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахаас гадна Сонгинохайрхан дүүрэгт дутагдалтай байгаа хүүхдийн орны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05