БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИХ СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН 20 ХҮРТЭЛХ ХУВИЙГ АНГЛИ ХЭЛЭЭР ЗААХ БОДЛОГЫГ БАРИМТАЛНА

Д.УЛСБАЯР
2025/01/14

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр /2025.01.14/-ийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож, “Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг” байгууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Н.Алтаншагай нар ажиллана.

Боловсролын сайд П.Наранбаярын танилцуулснаар, 

Монгол Улсад 35 их сургууль, 29 дээд сургууль, 2 коллеж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 150282 суралцагч, 11403 багш ажилчид ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилээс боловсролын олон улсын стандарт ангилал /ISCED-2011,13/ дахь 416 мэргэжлийн хөтөлбөр, индексээр мэргэжилтэн бэлтгэж, төрийн өмчийн 6 их сургуульд гадаадын нэр хүнд бүхий судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах ажлыг бодлогоор дэмжиж 120 орчим гаднын багш, судлаачдыг ажиллуулж, дэлхийн түвшний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, бакалавр, магистр, докторын түвшинд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн төрийн өмчийн их сургуулийн нийт хичээлийн 20 хүртэлх хувийг англи хэлээр заах бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Түүнчлэн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр хөтөлбөрүүдийн элсэлтийг нэмэгдүүлж, суралцагчдад тэтгэлэг олгох, тэргүүлэх мэргэжлээр төгсөгчийг ажилд авч буй компанид татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг урамшууллын бодлогыг дэмжиж ажиллаж байна гэлээ. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагчид олгох сургалт, судалгааны тэтгэлэгт 9.6 тэрбум, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардалд 13 тэрбум, дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ тогтооход 100 сая, Засгийн газрын шийдвэрээр шинээр байгуулагдсан их дээд сургуулийн дэргэдэх хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны татаасанд 1.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөр санхүүжүүлж байна гэж Боловсролын сайд танилцуулгадаа дурдав.

Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, О.Батнайрамдал, Ч.Ундрам, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Н.Алтаншагай, Г.Дамдинням нар тодруулж, санал хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05