Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.
Тэгвэл дээрх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:30 цагаас Хан-Уул Баянгол Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхэд эхэллээ. Шүүх хурал хаалттай үргэлжилж байна.