МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон “Легал дата” ХХК-тай тус тус “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгууллаа.