Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь Парламентын судалгааны албадын олон улсын семинарт оролцлоо

Э.ТУНГАЛАГ
2024/10/21

Парламентын судалгааны албадын 13 дахь удаагийн олон улсын семинар БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус семинарт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь оролцож, “Улс төрийн туйлшралыг сааруулахад парламентын судалгааны албаны үүрэг оролцоо” сэдвээр үндсэн илтгэл танилцуулав.

Энэхүү семинарыг БНСУ-ын Үндэсний Ассамблейн Судалгааны газар (NARS)-аас санаачлан 2010 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүс нутагт парламентын ардчиллыг хөгжүүлэхэд парламентын судалгааны албаны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, улс орон бүрт тулгамдаж буй сорилтыг даван туулах чиглэлээр харилцан туршлага солилцох томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн семинар “Улс төрийн туйлшралыг сааруулахад парламентын судалгааны албаны үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь”, “ Хууль тогтоомжийн үр нөлөөг судлан шинжлэх үйл ажиллагааны даяаршил” сэдвийн хүрээнд явагдсан байна.

Семинарт оролцогч орнууд парламентын үйл ажиллагаанд парламентын судалгааны албанаас үзүүлж буй судалгаа, шинжилгээний дэмжлэгийн талаарх өөрийн орны сайн туршлагуудаа хуваалцаж, парламентын судалгааны институцыг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх нэгдсэн стратегийг тодорхойлох чиглэлээр санал бодлоо солилцож, нэгдсэн зөвшилцөлд хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлснээрээ чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05