СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Э.ТУНГАЛАГ
2024/10/30

✅Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, багш нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах, явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий зохион байгуулагч: Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Хамтран зохион байгуулагч: Дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо

Сэдэв: “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь”

Оролцох төрөл, хамрах хүрээ: ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “ГАР ЗУРГИЙН УРАЛДААН” ЕБС-ийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “ЗАХИДАЛ БИЧИХ УРАЛДААН” ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “ШҮЛГИЙН УРАЛДААН”

Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр бичигдэж, зурагдсан байх ба сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар бүтсэн бүтээлийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг дурын зургийн хэрэгсэл ашиглаж А3 форматын /42х59,4 см/ цаасан дээр зурах, захидал болон шүлгийг А4 цаасан дээр гараар цэвэр гаргацтай бичнэ. Бүтээлийн баруун доод өнцөгт овог нэр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Бүтээлийг ирүүлэх, хүлээн авах хугацаа, хаяг: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны 2 давхарт 215 тоотод 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авна. Шилдэг оролцогчдын бүтээлийг 11 сарын 22-ны өдөр үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд хүргэнэ.

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт: 1 дүгээр байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал, дурсгалын зүйл 2 дугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал,дурсгалын зүйл 3 дугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал,дурсгалын зүйл

Иймд та бүхнийг "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024" тэмцээнд оролцохыг урьж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05