НЭРГҮЙ БААТРУУД ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/09/09

Монгол Улсын Их Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлэхээр шийдвэрлэснээс хойш 29 дэх жилтэйгээ золгож байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, соён гэгээрүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь Монголын зохиолчдын эвлэл, Сүүн бэх утга зохиолын нэгдэлтэй хамтран "НЭРГҮЙ БААТРУУД" яруу найргийн наадмыг уламжлал болгон дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Уг наадамд 74 гаруй шүлэг, яруу найрагчид бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 34 яруу найрагч шалгарч, тэргүүн байранд Сэр-одын шагналт залуу яруу найрагч Г.Хашбаатар, хоёрдугаар байранд Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, Жанжины сэлэмт яруу найрагч А.Түмэнбаяр, Сэр-одын шагналт СТА Я.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.

Энэ үеэр хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж тэдний түүх намтар, дурсгалын бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм. Бараан түүхийн хуудсыг сүүн бэхээр сийлж өнгөрсөнд буй хагацал гунигийг яруу найрагтай сүлж ирээдүй хойч үедээ таниулж байгаа уран бүтээлчдэдээ гүн талархал илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05