Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сонгинохайрхан дүүргийн “Сүүн бэх” утга зохиолын нэгдэлээс хамтран “Нэргүй баатрууд-2024” яруу найргийн наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулж эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө гал цогтой тэмцэж хэлмэгдсэн эгэл баатруудын гавьяаг мөнхлөн сурталчлах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлал болгон зохион байгуулдаг.
Иймд шүлэг, яруу найраг сонирхогчид, яруу найрагчид та бүхнийг яруу найргийн наадамдаа оролцохыг урьж байна.
Хугацаа: 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, Баасан гараг, 11:00 цагт
Хаана: “Чингис-Соосэ” их сургуулийн номын санд