ӨРХИЙН ХӨГЖИЛ, ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/08/31

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа “Өрхийн хөгжил, даван туулах чадвар хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 онд “Төгсөлтийн аргачлал”-д хамрагдсан өрхүүдийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.08.30/ зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 142 иргэн оролцож, 84 иргэн мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.

Дээрх иргэд төрөл бүрийн оёдол, эсгий урлал, гутал, арьсан эдлэл, малчин, ногоочин, дугуй засвар, хүлэмжийн аж ахуй, үсчин гоо сайхны сургалтад "Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв"-д хамрагдаж амжилттай төгссөн.

Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг эхлүүлэх хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжийн дэмжлэг олгосон юм.

Үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Т.Баярмаа, дүүргийн хөдөлмөр, ХХҮХ-ийн халамжийн албаны хэлтсийн дарга Б.Байгалмаа, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн дарга М.Сувд-эрдэнэ, Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөрийн менежер П.Одончимэг нар оролцож “Төгсөлтийн аргачлал”-д амжилттай хамрагдсан өрхүүдэд батламж гардуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05