ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХ ГЭЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Э.ТУНГАЛАГ
2024/08/30

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай уулзаж, өнөөдрийн уулзалтаа эхлүүллээ.

Уулзалтаар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсон, нөхцөл байдалтай танилцсан юм.

Тус хэлтэст өнгөрсөн хугацаанд алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 20 ширхэг энгэрийн камер, хэлтсийн байрны гадна болон дотор 17 камерийн санхүүжилтийг шийдвэрлэж хүлээлгэн өгсөн.

Алба хаагч болон байгууллагыг бүрэн камержуулснаар албан хаагч болон иргэдийн аюулгүй байдлыг хангахаас гадна бусдад гүтгүүлэх, эрх чөлөөнд халдах эрсдэлийг бууруулж байгааг дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэлж байв.

Уулзалтын үер Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүндэт тэмдэг, өргөмжлөл гардуулан өглөө.

Мөн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож цаашид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажлын байрны засварын ажлыг дэмжин ажиллахаа ДИТХ-ын дарга илэрхийллээ.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчдыг авто машины аваар ослоос урьдчилан сэргийлэх аяныг дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулахаар боллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05