СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС СУРГАЛТЫН ТАНХИМТАЙ БОЛОВ

Э.ТУНГАЛАГ
2024/08/27

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.08.27/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн алба хаагчидтай дүүргийн ИТХ-ын дарга уулзаж, нөхцөл байдалтай танилцахаас гадна гурван алба хаагчдад таван ханатай гэр, дүүргийн хүндэт тэмдэг, өргөмжлөл гардуулан өгсөн юм.

Түүнчлэн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн байранд иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголт олгох сургалт, арга зүйн танхимыг засварлан, тохижуулах ажлын төсвийг дүүргийн ИТХ-аас шийдвэрлэж өгсөн. Энэхүү танхимын засварын ажил дууссан бөгөөд албан ёсоор онцгой байдлын хэлтэст техник, тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгөв.

Тус сургалтын танхим 45-50 хүний багтаамжтай бөгөөд иргэд болон алба хаагчдад гал түймэр, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол явуулна гэдгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан онцлон хэлэв.

Мөн уулзалтын үеэр гал түймэр унтраах, аврах ангиудын захирагчид санал хүсэлтээ илэрхийллээ. Тус ангиудад дунд оврын авто машин, спорт заал, анги танхимын тохижилт, өөрийн гэсэн байр, газар шийдвэрлэж өгөхийг хүслээ. Дүүргийн ИТХ-ын дарга эдгээр хүсэлтүүдийг судлан, шат дараатай шийдвэрлэхээ илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах нутгийн зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэст ус соруулах помп, дрон, 4 ш Ipgad, түр хорогдох байранд 45 хүний иж бүрэн хэрэгсэл, туулах чадвар сайтай 2 ширхэг мотоцикл, фото камер, сонсголонгийн гүүрэнд хяналтын камер, сургалтын танхимд 65 инч ухаалаг дэлгэц, иж бүрэн компьютер, проектор, индэр, сургалтын ширээ, сандал гэх мэт техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05