Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 2022 оноос эхлэн чанарын менежментийн тогтолцоог “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хугацаанд ИТХ “Хүн” төвтэй удирдлагаас “Процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага сайжруулах сургалтад хамрагдаж, удирдлагын тогтолцоог сайжруулах боломж бүрдсэн юм.
Өнөөдөр чанарын менежментийн тогтолцооны ISO 9001: 2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авч, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага боллоо.