Сонгинохайрхан дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, Солонгос улсын Жонбүг өөртөө удирдлагат мужийн “Хилийн чанад дахь сайн дурын баг”-тай хамтарч ажиллалаа.
Тус сайн дурын баг Сонгинохайрхан дүүрэгт 10 хоногийн хугацаатай ирж ажиллаж байгаа бөгөөд дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” –тэй хамтран иргэдэд гар урлал, саван хийх сургалтуудыг орсон. Түүнчлэн иргэдийн зураг авах, үс засах гэх мэт сайн дурын ажлыг зохион байгуулан хамтран ажиллалаа.