СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ Б.ХУЯГБААТАР УДИРДАНА

Э.ТУНГАЛАГ
2024/07/05

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Батчулууны Хуягбаатарыг томиллоо.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар тус дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ.

Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд  Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж иржээ.

Тэрбээр хэлэхдээ, “4 аймагтай тэнцэхүйц хүн амтай томоохон  Сонгинохайрхан дүүргийг удирдах  маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дарга гэдэг бол даргалж, захирдаг  ойлголт биш. Хүмүүсийн нийтлэг эрх ашгийн төлөө  хоёргүй сэтгэлээр иргэддээ үйлчлэх, тэднийг төлөөлж хийхийн нэр юм. Тиймээс 350 мянган хүний амьдрах орчин, аюулгүй байдлыг хангаж хамтаар зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлэхийн төлөө үүрэгт хугацаандаа хичээн ажиллах болно. Сонгинохайрхан дүүргийг  нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн онцлов.

Дашрамд дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт 2020-2024 онд  нийт 481 тэрбум төгрөгийн 380 ажил буюу өмнө нь өрнөж байгаагүй бүтээн байгуулалтууд өрнөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05