Severity: Warning
Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /var/www/clients/client220/web538/web/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /var/www/clients/client220/web538/web/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather
File: /var/www/clients/client220/web538/web/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /var/www/clients/client220/web538/web/public_html/index.php
Line: 144
Function: require_once
Өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэний 379 буюу талаас илүү хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ.
Судалгаанаас үзэхэд, хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацаа нь өглөө 07.00-08.00, орой 17.00-20.00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.
Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн сургууль, цэцэрлэг орчмын бүсийн явган хүний гарцанд лед гэрэл хийж байна.
Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирч эерэг үр дүн гарч эхэлсэн. Цаашид нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөсний дагуу Сонгинохайрхан дүүргийн нийт 15 байршилд лед гэрэлт гарц хийх бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Үүнд: 1. 1-р хороо. Толгойтын замд 106 сургууль 2. 3-р хороо. Бага нарангийн замд 65 сургууль 3. 4-р хороо. Их нарангийн замд 162 сургууль 4. 6-р хороо. Баянхошууны замд 9 сургууль-2 байршилд 5. 19-р хороо. 21 хороолын замд 62 сургууль 6. 21-р хороо. Гүнт, найрамдлын зам 74 сургууль 7. 32-р хороо. 61 гарамд 121 сургууль 8. 33-р хороо Тахилтын замд 122 сургууль 9. 34-р хороо Найрамдлын замд 106 сургууль 10. 37-р хороо.Содонгийн арын замд 154 сургууль 11. 41-р хороо. Баруун салааны зам 124 сургууль 12. 37-р хороо. Найрамдлын замд 152-р сургууль.