Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-тай хамтран дүүргийн хэмжээнд хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг идэвхжүүлэх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Харилцан ойлголцож, уялдан ажиллая" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг, сургалтын үеэр хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, харилцан туршлагаа хуваалцаж, алдаа, оноогоо хэлэлцэж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.