Манай улсад анх 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд 5 жил болж байна. Энэхүү спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэх санал санаачлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар миний бие гаргаж, өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Японы Токүшима муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Монголын Тийболын үндэсний холбооны зөвлөх Каваучи Широ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Монголын Тийболын үндэсний холбооны ерөнхийлөгч, Азийн Тийболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Сэмжидмаа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга, Монголын Тийболын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч А.Баяр, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн, тус дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, хүүхдүүд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний үеэр Япон Улсын Токүшима муж дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Сонгинохайрхан дүүрэгт Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж багц хэрэглэгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн төлөөлөлд гардууллаа.
га хэмжээнд мэндчилгээ дэвшүүлж дүүргийн 23, улсын 18 удаагийн аварга, Ази тивийн 1 алт, 2 мөнгөн медальт уран хөдөлгөөнт гимнастикийн өсвөрийн шигшээ “Хурд” баг үзүүлбэр үзүүлэв. Мөн Тийболын үзүүлэх тоглолтыг Японы Токушима муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Монголын Тийболын үндэсний холбооны зөвлөх Каваучи Широ, Монголын Тийболын үндэсний холбооны ерөнхий дасгалжуулагч, улсын сургагч багш Ч.Мөнхсайхан нар дүүргийн сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч, суралцагч хүүхдүүдтэй харилцан тоглох хэлбэрээр зохион байгууллаа.Сонгинохайрхан дүүрэгт Тийболын спортыг хөгжүүлж эхэлснээр сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж нээгдэж байгаа юм.