Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Налайх, Багахангай, Багануур, дүүрэгт K4 Enduro загварын туулах чадвар сайтай мотоцикль хүлээлгэн өглөө.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор олгож буй техникийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар хүлээлгэн өгсөн.