УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨС ЧӨЛӨӨЛӨВ

Э.ТУНГАЛАГ
2024/10/15

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар болж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024.06.28-ны өдөр болж, Сонгуулийн ерөнхий хороо 2024.06.30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан. Сонгуулийн дүнгээр Нийслэлийн ИТХ-ын доорх төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм. Үүнд:

  • Жуковын Алдаржавхлан
  • Наранцэцэгийн Алтаншагай
  • Нацагдоржийн Батсүмбэрэл
  • Хөххүүгийн Болормаа
  • Пүрэвжавын Ганзориг
  • Пүрэвсүрэнгийн Наранбаяр
  • Даваахүүгийн Пүрэвдаваа
  • Доржзовдын Энхтуяа

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай. Тиймээс Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05