НИЙСЛЭЛИЙН УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

Э.ТУНГАЛАГ
2024/10/09

Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ. 

Хамгаалалтын бүсийн саналын тухайд Туул голын тэжээгдлийн дотоод муж болох Баянгол, Сэлбэ, Улиастай голуудын урсац бүрэлдэх эхийн салбар голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооно. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолоор батлагдсан усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг 37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулжээ. Усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг голын голдирол, татмын хэмжээгээр 343 байршилд тодруулж, боловсруулалтын ажлуудыг хийсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бааст нэртэй усан сан бүхий газар бүртгэгдээгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ус гаргалгааны сувагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон байна. Иймд уг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хээрийн судалгаа хийж, ус гаргалгааны сувгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хүрээнд хамгаалалтад авах саналтай байгаа талаар тус тус танилцуулсан юм. Цаашид усан сан бүхий газарт цэнгэг усны орд, рашаан булгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын бүсэд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж. 

2016 оны Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 50 дугаар тогтоолыг баталж, Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон. Гэвч уг тогтоолыг Хууль зүйн яам бүртгэж аваагүйгээс эрх зүйн нэгдсэн акт  болж чадаагүй. Улмаар үүнээс үүдэлтэйгээр хамгаалалтын бүсэд суурьших  нөхцөл бүрджээ.   

Мөн 50 дугаар тогтоолд Багахангай, Багануур дүүрэг болон Улаанбаатар хотын зарим хэсэгт урсац бүртгэж аваагүй байсан аж.  Хамгаалалтын бүс дотор байгаа өмчүүдийн  талаарх шийдвэр Засгийн газраас гарах аж. Ажлын хэсгийн урьдчилсан судалгаагаар онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа бүх  айл,өрх, ААН-үүдийг нүүлгэн шилжүүлэхэд 2.9 их  наяд төгрөг шаардлагатай. Мөн нийслэлээс энэ бүсэд байсан 370 гаруй нэгж талбарын зөвшөөрлийг хүчингүй болгож, 21 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн цаашид энэ хэсэгт газар олгох, бүртгэж авах боломжгүй байдлаар газрын нэгдсэн системд оруулжээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “2016 оны НИТХ-ын 50 дугаар тогтоолыг  “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэж аваагүй Хууль  зүйн яам  үер  усны гамшигт өртсөн, эд хөрөнгө болон бусад зүйлсээрээ  хохирсон иргэд, ААН-ийн өмнө  хариуцлага хүлээх үү. Эсвэл Хууль зүйн яам бүртгээгүйг нь далимдуулж хамгаалалтын зурваст газар  олгосон Засаг дарга нартай асуудал ярих уу.  Би Зөвлөлийн хурал дээр энэ талаарх мэдээллийг улам дэлгэрэнгүй танилцуул гэж хэлээд байсны учир энэ. 2021 онд байгуулагдсан Ажлын хэсэг ажиллах хугацаанд хичнээн газрын зөвшөөрөл олгогдож, хэдэн их наядын хөрөнгийн асуудал яригдаж байна. Иргэд нүүж ирээд суурьшчихсан, барилга байшин барьж, томоохон обьектууд баригдсан байна. Одоо  энэ асуудлыг хэрхэн шийдэхээ тодорхой болгох ёстой. Нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан шийдвэрийг өөр нэг төрийн байгууллага бүртгэж аваагүйгээс ийм хэмжээний алдаа завхрал үүсчихлээ гэдэг тайлбар хэлэх нь  утгагүй” гэсэн юм. 

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү 20-30 жилийн дараа нийслэл усны хомсдолд орох хэмжээний нөхцөл байдал үүссэн энэ үед усны дэд эх үүсвэр болон хар усан тохойн орчимд 3-4 орон сууцны хотхон баригдсан. Улаанбаатарын иргэд хоногт 145-160 мянган м/куб ус хэрэглэдэг. Тиймээс өнөөдрийн энэ асуудлыг яаралтай баталж, нөхцөл байдал улам дордохоос өмнө усан сан бүхий газруудыг хамгаалж чадна. Энэ тогтоолыг батлахгүй байх сонирхол олон хүнд, тэр тусмаа нийслэлийн дунд шатны албан хаагчдад байгааг тодотголоо. Ийнхүү хэлэлцсэний эцэст Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05