СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/09/23

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болормаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Одончимэг, нийслэл, дүүргийн Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн хамт олон, эмнэлгийн ашиглалтын өмнөх Төслийн баг, хороодын Засаг даргын Ажлын албад, иргэдийн төлөөлөл, барилгын ажлын гүйцэтгэгч Ванхүү ХХК-ийн хамт олон оролцлоо.
Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь нийт хэвтэн эмчлүүлэх 200 ортойгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд өнөөдрийн байдлаар эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ш тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвөөр авч үйл ажиллагаа эхлэх бэлэн байдлаа хангаад байна. Жилд дунджаар 11000 үйлчлүүлэгчийг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээгээр хэвтүүлэн эмчилж, 3000-3400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторын тусламж үйлчилгээг хоногт дунджаар 950-1000 орчим иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн сэргээн засах, хавдрын эмгэгийн үеийн хими, хөнгөвчлөх, диализ эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт хүргэхээр зорьж буй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05