НИЙСЛЭЛИЙН 21 БАЙРШИЛД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, НОГООН БАЙГУУЛАМЖ, АВТО МАШИНЫ ЗОГСООЛ ХИЙХ ТАЛБАЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/20

НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өчигдөр болж нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох талаар хэлэлцлээ. 

Өнгөрсөн онд нийслэлийн 8 дүүрэгт гарааш чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан бол 21 байршилд 5.2 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон. Тухайлбал, 2 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилт хийх аж. Ийнхүү НИТХ-ын хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг 83.3 хувийн саналаар дэмжиж, баталснаар нийслэлд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд газрын асуудлыг шийдлээ. 

Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршилд нийт 2.71 га, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газрыг тус тус шийдвэрлэв. 2019 оноос хойш нийслэлийн хэмжээнд нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна.

Цаашид нийтийн эдэлбэр газруудад дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ. 

  • Нэгдүгээрт, нийтийн эдэлбэр газрыг зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
  • Хоёрдугаарт, нийтийн эдэлбэр газарт хийж буй ажлуудыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр сурталчилна.
  • Гуравдугаарт, нийтийн эдэлбэр газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 1 цагийн өмнө
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06