ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “МОНГЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/02/01


“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,

“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог.
Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх болно.
Аливаа хөгжлийн үйл явц, үнэт зүйл өөрөө дүгнэлт хийх цаг хугацааны шалгууртай байдаг.
1963 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жонн Кеннеди “Ардчилал төгс биш, гэхдээ хэзээ ч хүмүүс хооронд хана барьдаггүй” гэсэн алдарт үгээ Берлиний хана дээр хэлж байлаа.
2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн дагуу хана барих тухай асуудлыг хөндөж, энэ нь тухайн үед дэлхий дахинд томоохон мэтгэлцээн болж байсан.
Саяхан Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн 3 жилийг дүгнэн ярилцлаа. Энэ нь цар тахлын дараа дэлхийн манлайлагчдын томоохон цугларалтуудын нэг боллоо.

Энэхүү цугларалтаар:
-       Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн том сорилттой учирч байгаа тухай.
-       Шинэ хүйтэн дайн дэгдэж, дэлхий дахин илүү хуваагдмал болж байгаа нөхцөл байдлын тухай.
-       Дэлхийн хүчний харьцаа олон туйлт болж, олон улсын дэг журамд ноцтой сорилт учирч буй тухай зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн том дүгнэлт бол 30-40 жил тутамд хүн төрөлхтөн өнгөрсөн цаг хугацаандаа томоохон дүгнэлт хийдэг, үнэт зүйл болон хөгжлийн хувьд ирээдүйгээ дахин тодорхойлдог цаг хугацааны зүй тогтлын тухай байлаа.
33 жилийн тэртээ Зөвлөлт Холбоот Улс задарч, социалист систем нурахад энэхүү системд багтаж байсан улс орнууд өөр өөрийн хөгжлийн зам, үнэт зүйлээ сонгосон билээ. Түүний дотор Монгол Улс ч шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын ардчилсан засаглалыг сонгосон.
Тэр цагаас хойш 30 гаруй жил өнгөрлөө. Саяхан миний бие 21 аймагт ажиллаж, 7000 орчим иргэдтэй уулзахад үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн дундаж нас 60 орчим байлаа.
Тэд өнгөрсөн 30 жилийг бодитоор үнэлж, дүгнэхийг хүсэж байна. Тэд нийгмийн өөрчлөлтийн үед 30 орчим насны залуучууд байсан билээ.
Тэд өмч хувьчлал, байгалийн баялаг, нийслэлийн газрууд хэн хэнд хэрхэн очсон тухай, яагаад нийгмийн хэт тэгш бус байдал үүссэн тухай, яагаад өнөөдөр нийслэлийн автозамын түгжрэл, агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн тухай, ирээдүйд бид юуг зорьж яваа тухай олон зүйлийг асууж байлаа.
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд голлон анхаарлаа.

"Алсын хараа-2050"  урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" нийгмийн энэ л захиалгаар бий болсон.
Авлигын эсрэг тэмцэл, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт, хилийн боомтуудын шинэчлэл, экспортын төмөр замын бүтээн байгуулалт, И-Монголиа, гацсан томоохон төслүүд, цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх асуудлууд...Энэ бүхэн нийгмийн, цаг үеийн захиалга байсан.
Энэ бүх томоохон реформыг хийхэд хамтдаа байсан парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудад талархаж байна.
Өнөөдөр бид хамтдаа 30 жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдэл, хөдөөгийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн асуудлаар энэхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.
Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.
Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм.
Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 2024/10/01
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24