ХАВДРЫН ЭМЧ НАР ШВЕЙЦАРТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/19

Швейцарын Холбооны Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг Женевийн Их сургуулийн эмнэлэг болон Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) хооронд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бодитой хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Швейцарь дахь Монголын Элчин сайдын яамнаас санаачилга дэвшүүлж 2022 оны 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн.  

Энэ хугацаанд хоёр эмнэлгийн удирдлагын харилцан айлчлалыг Улаанбаатар, Женев хотноо 2023 онд хэрэгжүүлж, хоёр эмнэлэг хоорондын цахим уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, Женевийн Их сургуулийн эмнэлгийн удирдлага, эмч, гадаад харилцааны албатай албан болон албан бус хэлбэрээр тогтмол холбоотой ажилласны үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ХСҮТ болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг талууд Женев хотноо байгууллаа.

Санамж бичигт ХСҮТ-ийг төлөөлж Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Женевийн Их сургуулийн эмнэлгийг төлөөлж Ерөнхий захирал Роберт Мардини нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Женевийн Их сургуулийн эмнэлгийн Профессор, Доктор Фредерик Трипоне-ээр ахлуулсан Мэс заслын клиник болон Профессор, Доктор Оливиер Мишелинээр ахлуулсан Хавдар судлалын клиникт ХСҮТ-ийн хоёр эмчийг тус бүр 3 сарын хугацаатай туршлага судлуулан ажиллуулах төслөөр энэхүү хамтын ажиллагаа эхлэх юм.
Дээрх төслийн хүрээнд манай мэргэжилтнүүд Монгол Улсад төдийлөн хүртээмж багатай байгаа хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болох дархлааны эмчилгээ (immunotherapy), хавдрын молекул генетикийн ‘ончтой’ оношилгоо болон эмчилгээ (precision oncology)-нд суралцан ажиллахаас гадна, хэвлий, цээжний эрхтнүүдэд хөнөөл багатай орчин үеийн арга техник бүхий мэс заслын ур чадварыг дээшлүүлэхэд орших юм.

Мөн санамж бичгийн хүрээнд хоёр эмнэлгийн хооронд мэдлэг, туршлага солилцох ажлууд үргэлжлэх ба Женевийн Их сургуулийн зүгээс манай улсад дэвшилтэт оношилгоо эмчилгээг нэвтрүүлэхэд туслан, туршлагаасаа хуваалцах бол ХСҮТ-ийн зүгээс ихээр тохиолдож буй хавдрын тодорхой төрлүүдийг эмчилж буй туршлагаасаа харилцан хуваалцах юм.

Эх сурвалж: Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яам



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05