Сүхбаатар Засаг даргын Тамгын газраас хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “ӨНГӨ НЭМЬЕ” цэцэгжүүлэлтийн аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд дүүргийн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гадна орчныхоо ногоон байгууламж, мод бутыг хэлбэржүүлэх, цэцэгжүүлэлтийг зохиомжлон тариад байна. Дүүргийн 17 дугаар хорооны 159-р цэцэрлэгийн хамт олон гадна орчноо ийнхүү нэг наст цэцэг болон жимсний модоор гоёжээ.