АН-ААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ц.ЭРДЭМБИЛЭГИЙГ БҮРТГЭЖ, "Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭХГҮЙ" ГЭСЭН ШИЙДВЭРЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/17

Ардчилсан нам Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвшүүлэх 44 хүнийхээ материалыг Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Харин өнгөрөгч баасан гараг /2024.09.13/-т Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэр гарч, АН-аас нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг НИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. 

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг "биеэр эдлэх ял нь дуусаагүй гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан" бол Ц.Эрдэмбилэгийг "татварын өртэй" гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. 

Улмаар Нийслэлийн сонгуулийн хорооноос "татварын өртэй" гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүс энэ сарын 16 /2024.09.16/-ны дотор материалаа дахин өгөх боломжтой гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ц.Эрдэмбилэг "9000 төгрөгийн татварын өрийн асуудлаа шийдвэрлэсэн" тул түүнийг НИТХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгэж, иргэн "Д.Мөнх-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэхгүй" гэсэн өмнөх шийдвэрээ Нийслэлийн сонгуулийн хороо хэвээр үлдээжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05