Severity: Warning
Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /var/www/clients/client220/web538/web/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /var/www/clients/client220/web538/web/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather
File: /var/www/clients/client220/web538/web/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /var/www/clients/client220/web538/web/public_html/index.php
Line: 144
Function: require_once
Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулна. Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг Онцгой байдлын ерөнхий газарт 2024 оны 08 дугаар сарын 14-29-нийг хүртэл бүртгэнэ.
Тавигдах шаардлага:Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
Нас 18-30 /2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
“Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
Бүрдүүлэх материал:Өргөдөл
Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 51-263561 утсаар холбогдож лавлана уу.
Жич: Улаанбаатар хотод ажиллах иргэдийг бүртгэнэ.