СБД-ийн Хөрөнгө оруулалт-2024
Дүүргийн 17 дугаар хорооны 205 дугаар цэцэрлэгийн гадна, дотор их засварын ажил хийгдэж дууслаа. Тус цэцэрлэгийн гадна фасадыг шинэчилж, сантехник, анги танхимыг бүрэн засч, цэцэрлэгийн хамт олон цэвэрлэгээний ажилдаа орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлтгэж байна.