2024 оны тавдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн удирдлагууд Япон Улсын Нагано мужийн Саку хотод зочилж “Эгч дүү хот” болох санамж бичиг байгуулсан билээ.
Энэхүү найрамдалт харилцааны хүрээнд Саку хотын дарга Сэйжи Янагида дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдод хандан талархал ирүүлсэн байна.
Талархалд
Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт анх удаа зочлон очсон ахлах болон дунд ангийн сурагчид, сургагч багш нар болон тэдний удирдлагуудыг найрсаг хүлээн авсанд маш их баярлалаа.
Хоёр орны хойч үеийн манлайлагч хүүхдүүд жирийн гэр бүлтэй танилцаж, монгол гэрт зочлон, бие биенийхээ түүх соёл, уур амьсгалтай танилцаж сайн туршлага олж авна гэдэгт бид найдаж байна.
Сүхбаатар дүүрэг, Саку хотын найрамдалт харилцаа сурагч солилцох хөтөлбөрөөр дамжуулан улам бэхжиж, манай хоёр орны найрамдал үүрд мөнх байх болно гэдэгт итгэж, халуун дотноор хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье.
Цаашид бид олон салбарын солилцоог дэмжихийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.