Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр хороодын үерийн усанд автаж явганаар болон автомашинаар зорчиход хүндрэлтэй, зорчих боломжгүй болсон гудамжуудад зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ удаа 19 дүгээр хороо Хандгайтын богино болон Хараацай зуслан орчмын замуудын засварын ажил дууслаа. Зам засварын ажлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын ажилчид хийж гүйцэтгэжээ.