СҮХБААТАР ДҮҮРЭГ ЗДТГ-ААС НААДАМЧИН ОЛОНДОО ҮЙЛЧИЛСЭН ӨВ ТЭЭГЧ ИРГЭД, УРЛАГИЙН АВЪЯАСТНУУДДАА ТАЛАРХАЛ ДЭВШҮҮЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/08/06

Монголын соёл шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой “Хүрээ цам-Даншиг-2024” наадам нь 08 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. 

Энэхүү наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр өргөө тохижуулан, Ахмадын хороотой хамтран Соёлын биет бус өв тээгч 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлалын гэх 3 төрлөөр 40 минутын хөтөлбөр найруулан бэлтгэж 2 өдөрт 10 гаруй удаа тоглож, наадамчин олондоо сонирхууллаа. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Цэндсүрэн нар оролцож, соёлын өв тээгчдийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Хүндэт тэмдгээр шагнуулсныг гардууллаа.

 Мөн гадаад хамтын ажиллагаатай Япон Улсын Саку хотоос ирсэн зочид, төлөөлөгчид Даншиг наадмыг үзэж сонирхон, дүүргийн гэр өргөөнд зочиллоо. Даншиг наадамд амжилттай оролцсон Дархад ардын дуугаар уран сайханч Д.Мягмаржав, Морин хуурч Б.Шинэбаяр, Хотгойд ардын дуугаар Б.Алтанцэцэг нар шалгарч 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Нүүдэлчин" соёлын фестивальд оролцохоор тодорсон байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05