Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2024”-наадмыг наймдугаар сарын 3, 4-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ.
Тодруулбал наадмын өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС- Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх- Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.