“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин Хийдтэй хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Наадмын өдрүүдэд Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдааг манай байгууллага хариуцан ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Бүртгэлийн линк 2024.07.30-ны өдөр орох ба бүртгэлийн тоонд хүрсэн тохиолдолд хаагдах болно.