2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иймд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийг Засаг даргын орлогч М.Алтангэрэлд даалгасан байна. Өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын дарга Л.Хосбаяр нарын бүрэлдэхүүн Х.Болормааг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын тамга, холбогдох бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.