БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНИЙ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/06

Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна. Түүний айлчлал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. 

Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд Даргаар сонгогдсон бөгөөд III Чарльзыг ИБУИНХУ-ын хаан ширээнд өргөмжлөх ёслол, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганд оролцож, 2024 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт Орос-Хятадын экспог нээж байв.

Хань Жөн 2003-2012 онд Шанхай хотын дарга, 2012-2017 онд тус хотын намын хорооны даргаар ажиллах хугацаанд Шанхай хотын ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Шанхай хотыг Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Луугийн толгой” гэж нэрлэдэг. Тэрбээр 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ. Хань Жөн Монгол дахь айлчлалаа өндөрлөөд ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцох ажээ.

Айлчлалтай холбоотойгоор Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийгдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРЭХ ЛХАГВА ГАРаГААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ 12 цагийн өмнө
ЗАМ ЗАСВАРТАЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХ 11 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 12 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХОЛБООТОЙ ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭ… 12 цагийн өмнө
17 ОРНЫ 34 ТАМИРЧИНТАЙ УРАЛДСАН А.ХҮСЛЭН ДУГУЙТ ЦАНЫН ДЭЛХИЙН АВАРГА Б… 12 цагийн өмнө
ШАТАР: МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ГҮРЖТЭЙ, ЭРЭГТЭЙ БАГ БОЛГАРЫН БАГТАЙ ТОГЛО… 12 цагийн өмнө
НЭГ ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛШ 3750 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 12 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ, ХЕРМЕС ТӨВИЙН ТӨМӨР ЗАМЫН НҮХЭН ГАРЦЫГ 10, 1… 12 цагийн өмнө
БАЯНХОНГОР АЙМАГТ 4.5 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ 12 цагийн өмнө
НОГООН БИЗНЕСИЙН ЗАГВАРЧЛАЛААР БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ СУРГАЛТЫН Б… 12 цагийн өмнө
Ж БАТБАЯСГАЛАН ТӨРИЙН ӨМЧ ГЭХЭЭР ХАМГИЙН БАГА ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙХ ЁСГҮЙ 2024/09/13
СБД: “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2024” 2024/09/08
"ИРГЭДИЙН СПОРТЫН XII НААДАМ"-ЫН НЭЭЛТ БОЛОВ 2024/09/06
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 4 ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 2024/09/06
ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ШВЕДИЙН ХААН КАРЛ XVI ГУСТАФТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ Б… 2024/09/06
АВТОБУСНУУДЫГ WIFI-ТАЙ БОЛГОЖ, ЗОРЧИГЧИД ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ АШИГЛАХ… 2024/09/06
ПАРИСЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР Л.ТУРУУНАА ЗОДОГЛОНО 2024/09/06
БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНИЙ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ 2024/09/06
ХУРИМТЛАЛЫН САНГААР ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ОРОН С… 2024/09/06
НАСЖИЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА 2024/09/06
САЛСАН НАЙЗ БҮСГҮЙГЭЭ ХӨНӨӨЖ, ӨӨРӨӨ ЦАГДААД ДУУДЛАГА ӨГСӨН ЗАЛУУГ БАРЬ… 2024/09/04