НАСЖИЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/09/06

Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол:

  • Шаардлагатай бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг баталсан, хэрэгжилт 85 хувьтай хэдий ч тогтолцооны өөрчлөлтийн гол зорилтууд хэрэгжээгүйг анхаарах;
  • Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын хамралт хангалттай бус байна;
  • Одоогийн тэтгэврийн тогтолцоо дангаараа тэтгэвэр авагчийн үндсэн хамгаалалт болж чадахгүй. Иймд тогтолцооны ачааллыг задлах шаардлагатай;
  • Насжилт хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа нь Тэтгэврийн даатгалын санд ачаалал, дарамт үзүүлэхээр байна;
  • Нөхөн даатгалын хуулиуд, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан болон бусад хуулийн нөлөөгөөр тэтгэврийн даатгалын сангийн зарлагын ачаалал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Нөхөн даатгал хийх нь сангийн зарлагыг өсгөхөөс гадна шударга бус байдлыг бий болгож байна;
  • Хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа нь тогтолцоотой агуулгын хувьд нийцэхгүй байна. Мөн цэргийн алба хаагчийг шимтгэлтэй хөтөлбөрт хамруулах эсэхийг одоо болтол шийдээгүй;
  • Тэтгэврийн хэмжээ нь төлж байгаа шимтгэлтэй уялдаагүй байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр бодит тэтгэвэр болон олгож байгаа тэтгэврийн хэмжээний зөрүү ихсэж, далд алдагдлыг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05