ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР УРЬД ШӨНӨ МОНГОЛД ИРЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/03

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм.

2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Хоёр улс 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дипломат харилцаа тогтоож, дараа жил нь Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн түүхтэй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРЭХ ЛХАГВА ГАРаГААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ 12 цагийн өмнө
ЗАМ ЗАСВАРТАЙ ХОЛБООТОЙГООР ДАРААХ 11 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 12 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХОЛБООТОЙ ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭ… 12 цагийн өмнө
17 ОРНЫ 34 ТАМИРЧИНТАЙ УРАЛДСАН А.ХҮСЛЭН ДУГУЙТ ЦАНЫН ДЭЛХИЙН АВАРГА Б… 12 цагийн өмнө
ШАТАР: МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ГҮРЖТЭЙ, ЭРЭГТЭЙ БАГ БОЛГАРЫН БАГТАЙ ТОГЛО… 12 цагийн өмнө
НЭГ ШУУДАЙ ШАХМАЛ ТҮЛШ 3750 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 12 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ, ХЕРМЕС ТӨВИЙН ТӨМӨР ЗАМЫН НҮХЭН ГАРЦЫГ 10, 1… 12 цагийн өмнө
БАЯНХОНГОР АЙМАГТ 4.5 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ 12 цагийн өмнө
НОГООН БИЗНЕСИЙН ЗАГВАРЧЛАЛААР БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ СУРГАЛТЫН Б… 12 цагийн өмнө
Ж БАТБАЯСГАЛАН ТӨРИЙН ӨМЧ ГЭХЭЭР ХАМГИЙН БАГА ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙХ ЁСГҮЙ 2024/09/13
СБД: “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2024” 2024/09/08
"ИРГЭДИЙН СПОРТЫН XII НААДАМ"-ЫН НЭЭЛТ БОЛОВ 2024/09/06
НИЙТИЙН ТЭЭВРИЙН 4 ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 2024/09/06
ЭЛЧИН САЙД Ц.МӨНХ-ӨЛЗИЙ ШВЕДИЙН ХААН КАРЛ XVI ГУСТАФТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ Б… 2024/09/06
АВТОБУСНУУДЫГ WIFI-ТАЙ БОЛГОЖ, ЗОРЧИГЧИД ӨНДӨР ХУРДНЫ ИНТЕРНЭТ АШИГЛАХ… 2024/09/06
ПАРИСЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР Л.ТУРУУНАА ЗОДОГЛОНО 2024/09/06
БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНИЙ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ 2024/09/06
ХУРИМТЛАЛЫН САНГААР ЗАЛУУЧУУД, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ОРОН С… 2024/09/06
НАСЖИЛТ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА 2024/09/06
САЛСАН НАЙЗ БҮСГҮЙГЭЭ ХӨНӨӨЖ, ӨӨРӨӨ ЦАГДААД ДУУДЛАГА ӨГСӨН ЗАЛУУГ БАРЬ… 2024/09/04