Баянзүрх дүүрэг 26-р хороонд зам тээврийн осол болж, хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06 сарын 20-ны өдрийн 07 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн "Honda Insight" загварын суудлын автомашин, иргэн Б-ийн "Toyota Crown" загварын суудлын автомашинууд мөргөлдөж иргэн Ж /58 настай, эрэгтэй/, зорчигч иргэн С /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан нас барсан байжээ.