М.БАДАРЧИД УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМЭГ НӨХӨН ОЛГОЛОО

Э.ТУНГАЛАГ
2024/06/17

Төрийн ордонд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.06.17/ боллоо.

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөх допингийн А сорьц өгөхөд нэгнээс нь илэрсэн болохыг мэдээлсэн. Улмаар түрүү бөх М.Бадарчийн А сорьцноос допингийн төрлийн метенолон гэх бодис илэрсэн нь ил болж, тэрбээр В сорьцоо шинжлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. В сорьцоор түүний хэрэглэсэн бодис баталгаажсан байдаг. 

Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй спортын арбитрын шүүхэд хүртэл хандсан. Гэвч эцэст нь бэлтгэлийн үед нэг хүнээс зүрхний эм гэж авч уусан нь сэргээшийн төрлийн зүйл байсан болж таарсан.

Ийнхүү допинг хэрэглэсэн нь баталгаажсанаар түүний өнгөрсөн наадмаар гаргасан амжилтыг тооцохгүй болж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон улсын арслан цолыг хурааж, түүнд наадмын барилдааны тавын даваанаас хойш унасан дараах таван бөхөд улсын цол, чимэг нэмлээ.. Тодруулбал,

  • Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин,
  • Зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага,
  • Долоогийн даваанд унасан Архангай аймгийн арслан С.Сүхбат улсын заан,
  • Наймын даваанд унасан улсын аварга О.Хангай Үлэмж бадрах чимэг
  • Есийн даваанд унасан улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан нөхөн олголоо.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05