“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИУД" СЭДВЭЭР ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/05/30

БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын төмөр замын салбарт амжилттай хэрэгжиж дуусч буй дор дурдсан хоёр төслийн хаалтын тайлангийн хурал “Монгол Улсын төмөр замын тогтвортой хөгжлийн стратегиуд” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Үүнд:

Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд” “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг (EARC)-ийн үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратегийг тодорхойлох нь” төсөл;


Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв (ГТХЗНТ)-ийн барилгыг барих, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулах төсөл”.


Энэхүү хамтарсан семинарын гол зорилго нь дээрх төслүүдэд оролцсон экспертүүд, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид Монголын төмөр замын хөгжлийн стратегууд, түүнчлэн төмөр замын аюулгүй байдлын хяналтын нэгдсэн тогтолцооны талаарх мастер төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай хууль эрх зүй болон санхүүгийн тодорхой асуудлуудын талаар тус тусын ажлын үр дүн, танилцуулгыг хийж, харилцан мэдээлэл солилцоход оршив.

• Тус семинарт монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Геологийн үндэсний алба, “Монголын төмөр зам” ТӨХК, солонгосын талаас тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын тээврийн хүрээлэн, Олон улсын контракторуудын холбоо, Солонгосын газарзүйн шинжлэх ухаан, уул уурхайн хүрээлэнгийн 40 гаруй инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05