Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙГ АТГ-Т ХАНДАН ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Э.ТУНГАЛАГ
2024/04/16

Хүнсний дэлгүүр, караоке, зочид буудал, зоогийн газар, үсчин, кофе шоп гээд олон төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд зөвшөөрөл нэрийн дор бичиг цаасанд дарагдаж, хэн нэгэн даргын үүд сахидаг байсан асуудал ард хоцорсон. Төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг тав дахин бууруулж, авлига авч гарын үсгээ үнэлдэг асуудлыг 2022 оны 6-р сард Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар халж чадсан юм.

Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ажлын хэсгийг ахалж амжилттай батлуулж чадсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай цөөн хором ярилцлаа. Тэрээр: “Миний тухайд бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд бизнес эрхлэгчдийн нүдээр харж уг хууль дээр ажилласан. Шинээр аливаа бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд “Зөвшөөрөл” авах гэдэг нь төрийн хүнд суртал, дарамт болж байлаа. Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 362 болгон бууруулж хуульд заагаагүй худалдаа үйлчилгээг иргэд шууд эрхлэх боломжийг нээсэн юм.

Жишээ нь: Та өнөөдөр ч кофе шоп ажиллуулъя гэвэл цахимаар хаана хэзээ эрхлэх хүсэлтээ илгээгээд л өдөрт нь хариугаа авах боломжтой гэсэн үг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой зөвлөл ажлаа сайн хийхгүй байна. Одоо хууль батлуулсан гишүүн нь хуулиа манаад хэрэгжилтийг хангуул гээд орилоод байдаг. Уг нь бол хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулсан. Одоо бол зарим төрийн байгууллагын дарга нар дур мэдэн шинээр зөвшөөрөл бий болгох хуулийг өөрөөр тайлбарлах асуудал гарч байгаа. Шинээр зөвшөөрөл бий болгох бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Хамгийн сүүлд гэхэд АТҮТ-өөс Аялал жуулчлалын зөвшөөрөл гээд гаргаад ирсэн. Ийм байж болохгүй. Одоо иргэддээ хандаж хэлэхэд энэ мэт хуулийг өөрөөр тайлбарладаг, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгож гарын үсгээ үнэлдэг хүмүүсийг АТГ-т хандаад шалгуулах хэрэгтэй гэж хэлмээр байна”. гэв


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05